Асуулт хариулт

  • Тоki бизнес платформ нь бизнесийн  болон төрийн байгууллагуудыг хэрэглэгчидтэй  холбосон  дижитал платформ юм. Бид олон улсын түвшинд төгс нийцэх чатбот хөгжүүлэлт, удирдлагын цогц системийг санал болгож байна.
  • Монголын 10,000 гаруй байгууллагуудын мэдээллийг нэг дороос авах боломжтой.
  • Мэдээллийн технологийн мэдлэг шаардлаггүй бөгөөд хэрэглэхэд хялбар.
  • Бизнесийн үйл ажиллагааны зардлыг 40% хэмнэх ашигтай сонголт болж чадна.
  • Хэрэглэгч бүрт 24/7 байнгын харилцаа холбоог үүсгэж, хурдан шуурхай бүтээгдэхүүнээ танилцуулах боломжтой.
  • Бизнесийн үйл ажиллагааг дижитал хэлбэрээр хялбархан шийдэж, үйлчилгээг автоматжуулна.
  • Борлуулалтаа удирдах, борлуулалтын шинэ сувагтай болох боломжтой.
  • Зорилтот зах зээлдээ бизнесийн үйлчилгээгээ хүргэх боломж танд бий.
  • Маркетингийн сувгаа тэлж хэрэглэгч татах боломжтой.
  • Бизнес хэтэвчээ үүсгэн худалдаа хийн, ашиг орлогоо нэмэгдүүлнэ
  • Бизнесийнхээ үйл ажиллагаанд нийцүүлэн чатботоо үүсгэж, хэрэглэгчидтэйгээ илүү хялбараар харилцаа үүсгэх боломжтой.
  • Хэрэглэгчдийн датаг цуглуулснаар хэрэглэгчдээ сонирхлоор нь ялгаж чадна.
  • Facebook, Web , Тoki Апп, Wechat, Skype, Slack, WhatsApp, Twitter, Line, Telegram, MS team-д ботоо холбох боломж бий.

Тоki бизнес хуудас нь Монголын 10,000 гаруй байгууллагын мэдээллийг багтаасан платформд байрлаж буй таны бизнесийн хуудас юм. Танай байгууллага Тoki бизнес платформд нэгдсэнээрээ өөрсдийн мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ, цаг авах зэрэг олон төрлийн үйлчилгээг хуудсаараа дамжуулан хэрэглэгчдэд хялбар байдлаар хүргэх боломжтой.
Бизнес хуудаст дараах мэдээлэл багтана. Үүнд:

  • Ерөнхий мэдээлэл-Тухайн бизнесийн нэр, хаяг, цагийн хуваарь, холбоо барих, Facebook, Instagram, Google хаягууд байршина
  • Сэтгэгдэл- Хэрэглэгч байгууллагуудад үнэлгээ өгөн сэтгэгдэл үлдээнэ
  • Зураг- Бизнесийн нүүр зураг, хэрэглэгчдийн оруулсан зураг, өөрсдийн оруулсан зураг байрлана
  • Чатбот- Тухайн байгууллага бизнесийн чатботыг ашиглан хэрэглэгчдэд үйлчилгээгээ 100% хүргэх боломжтой

Чатбот гэдэг нь тодорхой ажлуудыг автоматжуулдаг компютерын програмаас өөр зүйл бөгөөд ихэвчлэн ярианы интерфейсээр дамжуулан хэрэглэгчтэй чатаар харилцаа үүсгэдэг. Сүүлийн үеийн хамгийн дэвшилтэт ботууд нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар нарийн төвөгтэй хүсэлтийг ойлгох, хариу урвалыг тохируулах, харилцан уялдааг сайжруулах зэрэгт тусалдаг.

  • Хэрэглэгч бүрд 24/7 хурдан шуурхай бүтээгдэхүүнээ танилцуулна
  • Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж ангилна
  • Оновчтой хялбар, мэдээлэл хүргэлт
  • Захиалгын системд холбогдож өдөр тутмын үйл ажиллагаагаа автоматжуулна
  • Төлбөрийн системд холбогдож бизнесээ бүрэн автоматжуулна

Чатбот нь таны өмнөөс бизнесийг тань хэрэглэгчтэй холбож борлуулалтыг дэмжинэ.

  • Өндөр үр дүнтэй борлуулалтын суваг – 7/24 цагийн автомат хариулагч нь
    бүх цагт таны өмнөөс хэрэглэгчид хариу өгсөөр л байх болно.
  • Автоматжуулалт- Чатботоор бүх төрлийн үйлчилгээг автоматжуулах боломжтой.
    Цаг авах, бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн санал авах, бараа ажил үйлчилгээ захиалах гэх мэт. Мөнбизнесийн бүх салбарт ашиглах боломжтойгоороо давуу талтай.
  • Бизнесийн байгууллагуудын 48% нь хэрэглэгчидтэйгээ харилцах харилцаагаа аль хэдийн автоматжуулж шинэлэг технологийг нэвтрүүлсэн байна. Харин үлдсэн 40% нь чатбот ашиглахаар төлөвлөөд байгаа гэсэн судалгаа бий. Энэ нь 2020 он гэхэд бизнесийн байгууллагуудын 80 гаруй хувь нь чатбот ашиглана гэсэн үг юм.

Toki чатбот нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар хэрэглэгчийн асуултыг таньж автоматаар хариулан таны цагийг хэмнэж, бизнесийн хөгжлийг хурдасгах ухаалаг шийдэл юм.

  • Хэрэглэгчидтэй илүү ойр дотно харилцаа бий болно
  • Борлуулалтын шинэ сувагтай болно
  • Хэрэглэгчдийн талаар дата цуглуулах боломжтой
  • Хямд зардлаар Маркетинг хийх боломжтой
  • Хэрэглэгчдийг хүлээлгэхгүй, түргэн хариулна. Ингэснээрээ хэрэглэгчийн сэтгэл ханамж өндөр байна
  • Өрсөлдөгч байгууллагуудаас хоцрохгүй
  • Хэрэглэгчдийн харилцааг шинэ түвшинд хүргэх үр дүнтэй арга юм
  • Та өөрийн бизнест тохирох 11 салбарын нийт 80 гаруй загвар чатботоос өөрийн байгууллагад нийцэх чатботыг  үнэгүй ашиглаж 1-3 хоногт багтаан чатботоо бүтээх боломжтой. Toki, Messenger, Web, WeChat, Skype, Slack, WhatsApp, Twitter, Line, Telegram, MS teams.
  • Бусад чатботын үйлчилгээтэй харьцуулашгүй хямд үнийг Toki чатбот санал болгож байна
  • Хэрэглэхэд хялбар, өөрсдийн чатботыг хөгжүүлэхэд тусламж шаардлагагүй

Чатботоо ашиглахад танд ямар ч мэдээллийн технологийн мэдлэг шаардагдахгүй. Мөн олон улсын платформуудаас илүү хямд үнээр платформын баялаг функцүүдыг 100% ашиглах боломжтой.

Та өөрийн бизнест тохирсон  11 салбарын,  80 гаруй загвар чатботыг үнэгүй ашиглаж хэдхэн цагийн дотор чатботоо бүтээх боломжтой.

Та байгууллагын эсвэл хувийн дансаа Toki хэтэвчтэй холбосноор хэрэглэгчид Toki чатботыг ашиглан танаас худалдан авалт хийх боломжтой болох юм.

  • Өөрөө чатботоо хөгжүүлж сурснаар нэмэлт өөрчлөлт болон засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг хэмнэх боломжтой
  • Хэрэглэгчтэй холбоотой зардал буурснаар байгууллага орлогоо өсгөх боломжтой
  • Бизнесийн хувьд чатботоор дамжуулан өөрийн мэдээлэл, зар сурталчилгааг илгээх боломж бүрдэнэ
  • Урт хугацаанд байгууллагын чатботоо хөгжүүлэх, өөрчлөх, засвар оруулах бүрэн боломжтой

Та хамтран ажиллах гэрээ байгуулснаар манай сургалтад хамрагдах юм.

Бид  1 байгууллагаас 1 хүнийг сургалтад хамруулан  танхимдаа 10-аас дээшгүй хүнтэйгээр сургалтаа  зохион байгуулна. Сургалт 7 хоногт 2 удаа нийт 12 цаг үргэлжилнэ.  Сургалтын дараа  та Тoki чатботын сургалтын батламжийг гардан авах болно.

Сургалтын талаар мэдээлэл авах бол:

Холбогдох дугаар: 77074466, 4466

И-мэйл хаяг: info@toki.mn

Вебсайт: www.business.toki.mn

Зорилго: Сургалтад оролцогчид чатботын ач холбогдлыг ойлгохын зэрэгцээ өөрсдөө бие даан чатботоо хийж сурахад чиглэнэ.

Зорилт:

  • Чатбот гэж юу вэ? Цаашдын чиг хандлага
  • Таны бизнесийн ямар асуудлыг чатбот шийдэж чадах вэ?
  • Toki чатбот таны бизнесийн ямар асуудлыг шийдэж чадах вэ? Манай чатбот платформын давуу талууд
  • Чатбот угсралтын хэсэг, дадлага
  • Чатботын хэрэглээ, шаардлага
  • Чатбот угсралттай холбоотой бүх үйлдэл
  • Чатботын тухай ерөнхий ойлголтыг авах, яагаад чухал гэдгийг ойлгох
  • Чатботын анхан шатны функцүүдийг суралцаж жишээ чатботыг хийсэн байна
  • Компанийн ерөнхий танилцуулга
  • Чатбот гэж юу вэ? Цаашдын чиг хандлага
  • Таны бизнесийн ямар асуудлыг чатбот шийдэж чадах вэ?
  • Toki чатбот таны бизнесийн ямар асуудлыг шийдэж чадах вэ? Манай чатбот платформын давуу талууд
  • Demo үзүүлэх: Бизнесийн байгууллагуудын нийтлэг асуудлыг шийдсэн 3 жишээг үзүүлэх

Toki Үйлчилгээний багцын үнэ: 

Toki платформыг ашиглах хэрэглэгчид хүснэгт 1-т заасан сарын хураамжийг мөрдлөг болгоно.

Эхний нэг сар платформын сарын хураамжаас чөлөөлнө.

 

Хүснэгт – 1

Дагагчдын тоо Сарын хураамж*
0-1,000 25,000₮
1,000-2,000 50,000₮
2,000-5,000 90,000₮
5,000-10,000 135,000₮
10,000-15,000 210,000₮
15,000-20,000 280,000₮
20,000-25,000 350,000₮
25,000+ 450,000₮

*Дээрх үнэд НӨАТ орсон. 

Та Toki app-тай хамтран ажиллахын тулд манай байгууллага хариуцсан менежертэй холбогдож уулзалт товлон Toki бизнес, Toki app-ын талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Холбогдох дугаар: 77074466, 4466

И-мэйл хаяг: info@toki.mn

Веб сайт: www.business.toki.mn