ЭМ ПИ ЭС СИ ББСБ – НУУЦЛАЛЫН ЖУРАМ

2020 оны 8-р сарын 10-ны өдөр шинэчлэгдсэн

УДИРТГАЛ

Энэхүү нууцлалын журам нь business.toki.mn домайн хаягтай Эм Пи Эс Си ББСБ –ны вэб хуудсанд зориулагдсан. Сайтад дурдсан “Токи”, “бид”, “манай” гэсэн нь Эм Пи Эс Си ББСБ болон түүний хамааралтай компаниуд (хэрэв байгаа бол)-ыг илэрхийлж байгаа болно. Бид таны хувийн мэдээллийг үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд доор заагдсан заалтын дагуу тодорхой хүрээнд ашиглах болно.

Хувийн мэдээлэл

Манай вэб хуудсанд оруулсан таны мэдээлэл манай мэдээллийн баазад аюулгүйгээр хадгалагдах болно. Та өөрийн оруулсан мэдээллээ хүссэн үедээ өөрчлөх эрхтэй. Таны оруулсан мэдээллүүдээс зарим мэдээллүүд таны зөвшөөрлийн дагуу хэрэглэгчдэд нээлттэй байх ба хэрэв та хүсвэл идэвхгүй боломжтой.

Cookies

Бид хэрэглэгчийн зарим мэдээллийг хадгалахдаа cookies ашигладаг. Та хүсвэл өөрийн ашиглаж буй броусерийн тохиргооноос cookies-г унтраах боломжтой.

Мэдээллийн хамгаалалт

Бид таны оруулсан хувийн мэдээллийг чандлан хадгалж хэн нэгэн гуравдагч этгээдэд дамжуулахгүй. Мөн та өөрөө мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахаас зайлсхийнэ үү.

Гуравдагч этгээд ба хамтрагч байгууллагууд

Хэрэв та манай вэб хуудсаас бусад вэб хуудасруу үсэрсэн тохиолдолд таны хувийн болон бусад мэдээлэл тухайн вэб хуудсанд хадгалагдах магадлалтай. Бид үүнд хараа хяналт үзүүлэх боломжгүй ба ямарваа хариуцлага хүлээхгүй болно. Манай нууцлалын журам нь бусад вэб хуудаснууд ба контентуудад хамааралгүй гэдгийг анхаарна уу.
Бид таны зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд таны хувийн мэдээллийг олгохгүй. Уг гуравдагч этгээд гэдэг нь манай хамтрагч буюу вэб үйлчилгээ хөгжүүлэгч байгууллагуудыг заахгүй ба бид үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд зарим мэдээллийг ашиглах эрхтэй. Мөн, бид таны хувийн мэдээллийг луйврын гүйлгээ болон хууль бус үйлдлийг илрүүлэх зорилгоор цагдаа, хууль хяналтын байгууллагуудад дамжуулах эрхтэй.

Вэб хуудас болон нууцлалын журам шинэчлэгдэх

Бид business.toki.mn вэб хуудсанаа язарим хэсэгт ямар нэгэн анхааруулгатайгаар эсхүл анхааруулгагүйгээр өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд та манай үйлчилгээг авах болгондоо нууцлалын журам болон үйлчилгээний нөхцөлтэй байнга танилцаж байна уу.

Холбоо барих мэдээлэл

Нууцлалын журамтай холбоотой асуултыг info@toki.mn хаягаар илгээнэ.