Toki бизнес платформ ашиглах үйлчилгээний нөхцөл

Энэхүү үйлчилгээний нөхцөлийн зорилго нь Эм Пи Эс Си ББСБ ХХК-ийн албан ёсны Toki вебсайт болох (www.business.toki.mn) дээр чатботыг хөгжүүлж харилцан холболтыг хийх үйлчилгээ болон бусад үйлчилгээтэй холбоотойгоор талуудын хооронд үүсэх харилцаа, эрх, үүрэг, хүлээх хариуцлага, бусад харилцааг зохицуулахад орших тул энэхүү үйлчилгээний нөхцөлтэй заавал уншиж танилцана уу.

Ерөнхий нөхцөл

  • Toki бизнес платформын үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр уг платформоор нэвтрэн орж бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах бүрэн эрхтэй болно. Үйлчилгээний нөхцөлийг бүхэлд нь зөвшөөрөөгүй тохиолдолд дээрх бизнес платформ руу нэвтрэх, ямар нэг үйлчилгээ авах боломжгүй.
  • Toki бизнес платформын үйлчилгээний нөхцөлийн аль нэг хэсгийг юм уу бүхэлд нь хэдийд ч шинэчлэх, өөрчлөх, солих эрхтэй ба ийнхүү шинэчилсэн эсхүл өөрчилсөн хувилбараа Toki бизнес платформ дээр нийтэлж байх болно. Вебсайтад орсон өөрчлөлтүүдийг тогтмол шалгаж байх шаардлагатай. Үйлчилгээний нөхцөл нийтлэгдсэний дараа манай үйлчилгээг авч, ашигласан хэвээр байх тохиолдолд өөрчлөлтүүдийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
  • Энэхүү нөхцөлийн аль нэг заалтыг зөрчсөн тохиолдолд танд үзүүлэх үйлчилгээг нэн даруй зогсооно.
  • Toki бизнес платформ үндэслэл бүхий шалтгаанаар хэдийд ч хэнд ч үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.
  • Toki-н үйлчилгээг ашиглахтай холбоотой ирүүлсэн аливаа бизнесийн нууцыг Нууцлалын журам –д заасны дагуу зохицуулна.
  • Toki бизнес платформын үйлчилгээнд гуравдагч холбоосруу хөтөлж аваачиж байгаа холбоос нь гуравдагч бизнесийн холбоос болно. Гуравдагч холбоостой холбоотой бүхий л үйлчилгээ, эх сурвалж, мэдээллийн үнэн зөв байдал, бараа бүтээгдэхүүний найдвартай байдал зэргийг Toki бизнес платформ хариуцлага хүлээхгүй.
  • Талууд үйлчилгээг үзүүлэхтэй холбогдон мэдсэн, олж авсан, олж авах боломжтой байгаа нөгөө тал болон түүний хэрэглэгчийн талаарх аливаа мэдээ, мэдээлэл, баримтыг үйлчилгээний нөхцөл хэрэгжих хугацаанд болон түүнээс хойш аливаа хугацаанд өөрийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд ашиглахгүй, нөгөө тал болон хэрэглэгчийн эсрэг ашиглахгүй, аливаа хэлбэрээр гуравдагч этгээдэд задруулахгүй, нууцлах, аюулгүй байдлыг хангах үүргийг хугацаагүй хүлээнэ.
  • Бизнес эрхлэгч Toki бизнес платформын үйлчилгээг ашиглахтай холбоотой гарын авлагыг http://www.toki.mn вебсайтаас уншиж, танилцах боломжтой.
    Toki багтай холбогдох:
    Холбогдох дугаар: 77074466, 4466(Юнителийн дугаартай хэрэглэгчид)
    И-мэйл хаяг: info@toki.mn
    Веб сайт: www.business.toki.mn
    Facebook хаяг: https://www.facebook.com/groups/tokibusiness чатбот сувгаар холбогдох

Бүтээгдэхүүн, үйлчилгээ

  • Toki бизнес платформ нь бизнесийн үйл ажиллагаанд зориулж бизнес хуудас үүсгэх, чатботын үйлчилгээ үзүүлэхээс гадна хэрэглэгчтэй аппликейшнаар дамжуулан цахимаар харилцах орчныг бүрдүүлж байгаа нь Toki-н үндсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэг хэсэг юм.
  • Бизнесийн хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээ Toki-н нэр хүндэд шууд хамааралтай учир бизнес эрхлэгч хэрэглэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, цаг захиалга болон хэрэглэгчдэд өгөх аливаа мэдээлэлдээ хариуцлагатай хандах шаардлагатай ямар нэгэн алдаа дутагдал гарсан, нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн эсхүл үзүүлсэн үйлчилгээ нь доголдолтой, буруу мэдээлэл өгсөн зэрэг тохиолдол үүсэх аливаа хариуцлагыг бизнес эрхлэгч дангаараа хүлээнэ.
  • Toki апп болон Toki бизнес платформын системийн алдаанаас шалтгаалж алдаа гарсан (захиалгын мэдээлэл ирээгүй, төлбөр дансанд ороогүй гэх мэт) тохиолдолд  энэ тухай мэдсэн даруйдаа Toki бизнес платформын лавлах дугаар болон и-мэйл хаягаар мэдэгдэж уг асуудлыг шууд залруулах, засуулах эрхтэй.
  • Toki бизнес платформыг ашиглан хэрэглэгч, үйлчлүүлэгч, аливаа этгээдийг хууран мэхэлсэн, хуурамч бараа бүтээгдэхүүн борлуулсан зэрэг хууль бус үйлдэл гарсан тохиолдолд бид хариуцахгүй бөгөөд үүнтэй холбоотой аливаа шаардлага, нэхэмжлэл, гомдол, маргааныг Монгол Улсын хуулийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.
  • Бизнес эрхлэгч нь өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг “Стори” хэсэгт байршуулан Toki аппликейшнийн хэрэглэгчдэд 24 цагийн хугацаанд сурталчлах боломжтой. Энэ хэсэгт байршуулах аливаа мэдээлэл, зураг, бичлэг, стикер, GIF зэрэг бүх төрлийн контентууд нь Монгол улсын Зар сурталчилгааны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулагдана. Хэрэв хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд “Стори”-г нэн даруй зогсоох арга хэмжээ авна.
  • business.toki.mn -д бүртгэлтэй бизнес өөрийн гар утасны дугаар болон и-мэйл хаягийг Toki болон түүний үйлчлүүлэгчдэд сайн дурын үндсэн дээр өгсөн ба ингэснээр тухайн утасны дугаар, и-мэйл хаягаар тантай холбоо барьж болохыг та шууд хүлээн зөвшөөрч байгаагаас гадна хэрэглэгчдэд өгсөн бизнесийн мэдээлэл, холбоо барих дугаар, и-мэйл хаяг нь үнэн зөв  болохыг хүлээн зөвшөөрч байгаа болно. Бизнес хэрэглэгчдийн зүгээс аливаа мессеж, и-мэйл, дуут мессеж, зураг, бичлэг, автомат дуудлага, санал хүсэлт зэргийг Toki аппликэйшнээр дамжуулан хүлээн авахаа зөвшөөрч байгаа болно.
    Энэ тохиолдолд таны ашигладаг үүрэн телефоны оператор нь эдгээр мессеж болон дуудлагын төлбөр нэхэмжилж болох ба Toki болон түүний үйлчлүүлэгчид нь уг төлбөртэй холбоотой ямарваа хариуцлага хүлээхгүй болохыг зөвшөөрч байгаа болно.

Төлбөр тооцоо

  • Toki бизнес платформын хэтэвчинд өөрийн байгууллагын дансаа холбох, цаашлаад бизнесийн орлого болон зарлагаа тухайн хэтэвчээр дамжуулан хийх бүрэн боломжтой.
  • Үйлчлүүлэгч байгууллага нь Toki чатбот платформын хэтэвчний үйлчилгээг дараах 2 төрлөөр ашиглах боломжтой байна.
    Байгууллагын бизнесийн хэтэвч – Байгууллагын данс холбосон хэтэвч
    Үйлчлүүлэгч байгууллага нь байгууллагын бизнесийн хэтэвчийг ашиглаж байгаа тохиолдолд хэтэвчинд цугларсан орлогоо өөрийн сонгосон давтамжийн дагуу (өдөр, долоо хоног, сар, улирал) холбосон банкны данс руугаа автоматаар шилжүүлж авах боломжтой. Ингэхдээ Toki чатбот үйлчилгээний шимтгэл болох 1% болон шилжүүлэг хүлээн авах банкны гүйлгээний шимтгэл (100₮-300₮) хасагдана. Уг банкны шимтгэлийн хэмжээ нь тухайн банкны үйлчилгээний нөхцөлөөс хамааран өөрчлөгдөх боломжтой.
    Хувийн бизнесийн хэтэвч
    Үйлчлүүлэгч байгууллага нь хувийн бизнесийн хэтэвч ашиглаж байгаа тохиолдолд хэтэвчинд гүйлгээ орж ирэх болгонд Toki үйлчилгээний шимтгэл 1%-аар тооцож хасагдана. Үйлчлүүлэгч байгууллага нь хэтэвчинд цугларсан орлогоо хүссэн үедээ өөрийн банкны данс руугаа шилжүүлэн авах боломжтой. Ингэхдээ тухайн банкны гүйлгээний шимтгэл (100₮-300₮) хассан дүнгээр шилжинэ. Уг банкны шимтгэлийн хэмжээ нь тухайн банкны үйлчилгээний нөхцөлөөс хамааран өөрчлөгдөх боломжтой.
  • Үйлчилгээ үзүүлэгч нь Toki чатбот платформын хэтэвчний үйлчилгээний шимтгэлийн хувь хэмжээг тодорхойлох бөгөөд уг шимтгэлийн хувь хэмжээнд өөрчлөлт орох бол үйлчилгээ үзүүлэгч байгууллагад энэ тухай урьдчилан мэдэгдэнэ
  • Toki бизнес платформ нь таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг энэхүү үйлчилгээний нөхцөлд зааснаас бусад зорилгоор ашиглах, бусдад задруулахгүй байх үүрэгтэй бөгөөд, мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэг хүлээнэ.
  • Бид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ (эсхүл түүний аль нэг хэсгийг) хэдийд ч өөрчлөх, зогсоох, цуцлах эсхүл бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнэ тарифт өөрчлөлт оруулах эрхтэй ба энэ тохиолдолд уг өөрчлөлтийн талаар вебсайт дээрээ нийтлэх ба үнэ тарифын өөрчлөлтийг өмнөх сард Toki бизнес платформын байгууллага хариуцсан менежер мэдэгдэх болно.
  • Банкны системийн алдаанаас болсон гүйлгээ, орлого зарлага гэх мэт хэтэвчтэй холбоотой асуудал гарсан тохиолдолд тухайн банкруу хандан арга хэмжээ авна. Toki болон банк хоорондын шилжүүлгийн асуудалд Toki хариуцлага хүлээхгүй болно.

Асуудал, маргаан шийдвэрлэх

  • Toki -н үйлчилгээний нөхцөл болон бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой аливаа асуулт, санал, гомдол, хүсэлтийг info@toki.mn и-мэйл хаяг, 77074466, 4466 (Юнителийн хэрэглэгч бол) утсаар мөн Toki бизнес хуудсын чатботоор ажлын өдрүүдэд 09:00 – 18:00 цагийн хооронд хүлээн авч шийдвэрлэнэ.
  • Энэхүү үйлчилгээний нөхцөл цуцлагдсан тохиолдолд ийнхүү цуцлагдах өдрөөс өмнөх талуудын хүлээсэн үүрэг, хариуцлага нь хүчинтэй хэвээр байна. Та манай үйлчилгээг ашиглахаа зогсоосон эсхүл ашиглах хүсэлгүй болсон тухайгаа бидэнд мэдэгдсэнээр энэхүү үйлчилгээний нөхцөлийг хэдийд ч цуцалж болно.
  • Та үйлчилгээний нөхцөл, түүний заалтуудыг дагаж мөрдөх үүргээ биелүүлээгүй буюу ийнхүү биелүүлээгүй байж болзошгүй гэж бид үзсэн тохиолдолд бид танд мэдэгдэлгүйгээр хэдийд ч энэхүү үйлчилгээний нөхцөлийг цуцлах эрхтэй ба та энэхүү үйлчилгээний нөхцөлийг цуцлах өдрийг дуустал хугацааны үлдэгдэл төлбөрөө төлөх үүргийг хүлээсэн хэвээр байх бөгөөд улмаар бид таны үйлчилгээнд (эсхүл түүний аль нэг хэсэгт) нэвтрэх эрхийг цуцална.
  • Үйлчилгээний тасалдал нь гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал (гал, үер, газар хөдлөлт, аянга болон тэсрэлт эсвэл төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан хуулийн зохицуулалт, журам хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ажил хаялт, дайн, террорист халдлага, гоц халдварт өвчин зэрэг)-аас шалтгаалсан бол үйлчилгээ үзүүлэх үүргээ зөрсөнд тооцохгүй бөгөөд бид хариуцлага хүлээх үндэслэл болохгүй.
  • Бизнес эрхлэгч та энэхүү Үйлчилгээний нөхцөлөөр хүлээсэн үүргээ зөрчсөн, үйлчилгээг хууль бусаар ашигласан, үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд болон бусад хэрэглэгчдэд хохирол учруулсан нь батлагдвал таны Toki бизнес платформд нэвтрэх эрхийг цуцална.
  • Toki үйлчилгээтэй холбоотой аливаа санал зөрөлдөөн, маргааныг талууд эв, зүйгээр харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэрэв шийдвэрлэх боломжгүй бол Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.
  • Хэрэв та Toki бизнес платформыг ашиглах явцдаа ямар нэгэн зүй бус, хуурамч мэдээлэл хэрэглэгчдэд тараах гэж оролдсон, Toki болон манай нэр хүндэд шууд сөргөөр нөлөөлөх аливаа үйлдэл хийсэн бол бид таны Toki үйлчилгээ ашиглах эрхийг цуцалж, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шаардлагатай арга хэмжээ авч, хариуцлага тооцох эрхтэй ба энэ тохиолдолд үйлчилгээний төлбөрийг буцаан олгохгүй болно.

Нэр томьёо

  • Toki бизнес платформ- business.toki.mn буюу вебсайт дээр бизнес эрхлэгч өөрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгох боломжийг бүрдүүлсэн Toki чатбот платформ.
  • Бизнес эрхлэгч- Toki бизнес платформ дээр өөрийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнийхээ мэдээллийг байршуулж байгаа хувь хүн, хуулийн этгээд.
  • Чатбот- Бизнес эрхлэгч болон хэрэглэгчийг хооронд нь холбож онлайнаар харилцах боломжийг бүрдүүлсэн автомат хариулагч бүхий  програмыг хэлнэ.
  • Байгууллагын бизнесийн хэтэвч-Байгууллагын данс холбосон хэтэвч
  • Хувийн бизнесийн хэтэвч- хэрэглэгч энгийн хэтэвчээ бизнес хэтэвч болгон орлого орох бүрд QR уншуулан хувийн дансандаа төлбөрөө авах данс
  • Стори- Toki вебсайт дээр аливаа контентийг 24 цагийн турш байршуулж, хэрэглэгчид болон бизнес эрхлэгчидтэй хуваалцах суваг.